Matjarplay > Apps > Auto & Vehicles > Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ
 Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ icon

Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ

0 votes, غير متاح/

5

0$ Auto & Vehicles

4.0.3 and up

Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ

Download Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ for android

The description of Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ

Замдаа нь хот хоорондын унаанд хямд төсөр зардлаар, найдвартай замын хань олох талбар юм.
Замдаа дайгдаж явах нь аяллын хялбар аргуудын нэг бөгөөд орчин үеийн чиг хандлага юм. Жолоочид хот хооронд аялахдаа нэг чигт явах замын хань татсанаар аяллын зардлаа бусадтай хуваалцах боломжтой. Тиймээс өөрийн дуртай цагт, дуртай маршрутаар явахдаа шатахууны зардал хэмнэхээс гадна аяны урт замд ганцаараа уйдахааргүй боллоо! Харин замын хань болж буй хүнд жолоочийн машины марк, загвар харагдах тул зөв сонголт хийхэд улам дөхөм боллоо!

ТА ЖОЛООЧ УУ?

Замдаа аппликэйшнээр дамжуулан унаа санал болгох нь зорчигч дайх хамгийн хялбар, хамгийн найдвартай арга юм. Танд дайгдсан замын хань болох зорчигчийн өгөх өртгийг шатахууны зардалдаа нэмэрлээрэй. Ингэхийн тулд:

– Zamdaa аппликэйшнийг татаж суулгана
– “+” дүрс бүхий Жолооч товчлуурыг дарж аяллын мэдээллээ оруулан унаагаа хормын дотор санал болгоно
– Зорчигчид таны санал болгосон унааг олж, суудлаа захиална

Тантай явахаар шийдсэн зорчигчтой утсаар заавал холбогдож, цаг болон газраа урьдчилан товлоорой!

Уг аппликэйшн нь нийтийн тээврийн үйлчилгээг орлох зорилго агуулаагүй тул жолооч аян замынхаа зардлыг нөхөх төдий эсвэл ханьсах зорилгоор унаа санал болгох ёстойг анхаарна уу.

ТА ЗОРЧИГЧ УУ?

Замдаа аппликэйшнээр дамжуулж унаа олсноор мөнгөө хэмнээд зогсохгүй, өөрт таалагдсан хуваариар ая тухтай аялах боломжтой. Та Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Замын-Үүд гээд Монгол Улсын бүх гол хот, аймаг, сум хооронд төдийгүй Улаан-Үд хүртэл аялах сонирхолтой байвал маршрутын мэдээллээ оруулж хайснаар зөвхөн өөрт тань таарах өдөр, санаанд тань нийцэх өртгөөр явах унаагаа ол. Ингэхийн тулд:

– Zamdaa аппликэйшнийг татаж суулгана
– Томруулагч шилний дүрс бүхий “Зорчигч” товчлуур дарж өөрт тохирох унааг хайна
– Суудлаа захиалж, жолоочтой холбогдоно

Товлосон газарт цагтаа очоорой!

Аялал дууссаны дараа замын хань болсон хүмүүс бие биендээ үнэлгээ өгснөөр жолооч болон зорчигчийн нэр хүндийг бататгана. Хэрэглэгчидэд өгсөн бусдын сэтгэгдэл болон үнэлгээ нээлттэй тул та аялал эхлэхээс өмнө хэнтэй замдаа ханьсахаа шийдэж болно.

Замдаа дайгдахын давуу талуудын болон аяллын үеэр баримтлах зарчмын талаарх мэдээллийг zamdaa.mn сайтаас авна уу.

Алтан шар зам тань өлзийтэй байг!

Zamdaa багийнхнаас.

Download Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ for android direct link



Zamdaa - Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ 1.3.5 Update

2018-07-23

bug fix

Get it on:
Get  Zamdaa – Замдаа найдвартай дайх, дайгдах үйлчилгээ on Google Play

Similar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comments:
Searching...

subscribe